
ОХУ өнгөрсөн бямба гарагт Украины Днепр хот болон ойролцоох бүс нутагт шөнийн цагаар довтолж халдлага үйлджээ. Тэд уг халдлагыг нисгэгчгүй онгоцоор үйлдсэн бөгөөд Украины гурван хүн нас баржээ.
Москвагийн цэргүүд 235 нисгэгчгүй онгоц ашиглан 27 пуужин харваж орон сууц, худалдааны төвийн барилгуудыг сүйтгэжээ. Украины Агаарын цэргийн хүчнийхний мэдэдэгдэлд 10 пуужин есөн обьектыг онож гал түймэр гарсан бөгөөд үлдсэн пуужингуудыг устгаж аюулгүй болгосон гэв.
Харин Днепропетровск мужийн захирагч Сергей Лисакын дурдсанаар нас барсан гурван хүнээс гадна зургаан иргэн хүнд шархаджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хариу цохилт өгөхөө амлав. Сүүлийн саруудад Моксва, Киев хоёр нисгэгчгүй онгоц харилцан нэг, нэг рүүгээ хөөргөж, фронтын шугамын 1000 гаруй километрт ширүүн тулаан өрнөж байна.