Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украин гал зогсооход бэлэн гэж В.Зеленский мэдэгдэв


Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украин фронтын бүх шугамд бүхэлд нь гал зогсооход бэлэн гэж мэдэгджээ.
 
"АНУ Оросыг үүнд итгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид үүнийг зөвшөөрч байгаа бөгөөд хэрэв "оросууд" зөвшөөрвөл тэр мөчид гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болно" гэж Украины удирдагч хэлсэн байна.
 
Зеленскийн хэлснээр, АНУ-ын тавьсан санал нь "зөвхөн Хар тэнгист төдийгүй фронтын бүх шугамын дагуу пуужин, нисгэгчгүй онгоц, бөмбөгний талаар" "бүрэн" гал зогсоох тухай аж.
 
Түүнчлэн Зеленский Украин "энх тайвныг тогтооход бэлэн" гэдгийг онцолсон бөгөөд “Орос улс дайныг зогсоох эсвэл үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ харуулах ёстой” гэж хэлжээ. Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад “АНУ, Украины төлөөлөгчдийн хооронд үр дүнтэй яриа өрнүүлсэнд” талархал илэрхийлсэн байна.
 
Ж.Бат
Эх сурвалж: dw.com
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ