Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украин 30 өдрийн гал зогсоох саналыг зөвшөөрлөө


Украины ерөнхийлөгч Зеленский, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Саудын Арабт айлчилж буй билээ. Талууд Жедда хотноо найман цагийн турш хэлэлцсэний эцэст Украин 30 өдрийн гал зогсоох хэлэлцээрийн саналыг хүлээн зөвшөөрчээ. Үүний хариуд АНУ цэргийн тусламж болон тагнуулын мэдээлэл хуваалцахаа эргэн сэргээх болов.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "АНУ одоо Орост саналаа танилцуулна. Бөмбөг Москвагийн талбайд байна. ОХУ аль болох түргэн зөвшөөрсөн хариу өгнө гэдэгт итгэж байна. Тэгж байж бид хоёр дахь үе шат буюу жинхэнэ хэлэлцээр рүүгээ орно.
Харин Дональд Трамп ойрын өдрүүдэд Путинтэй ярилцана гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр Зеленскийг дахин Цагаан ордонд урина гэлээ.
Гал зогсоох хэлэлцээний хүрээнд Украин гурван санал тавьж байна. Нэгдүгээрт, тэнгэр болон далай амар амгалан байх ёстой. Бүх пуужингийн цохилт, бөмбөг, алсын тусгалын нисгэгчгүй онгоцны дайралтыг зогсоох ёстой. Хоёрдугаарт, дайны олзлогдогсод, хоригдлуудыг суллах. Үүнд цэрэг болон энгийн иргэд аль аль нь багтана. Гуравдугаарт, Орост албадан шилжүүлсэн украин хүүхдүүдийг буцааж өгөх ёстой.
Украины тал хүлээн зөвшөөрсөн тул одоо Оросыг ятгах АНУ-ын ажил л үлдлээ гэж Зеленский жиргэжээ.
Дашрамд дурдахад, Украин 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрсний дараа еврогийн ханш сүүлийн таван сарын дээд хэмжээнд хүрээд байна. Тивийн хамгийн том эдийн засаг болох Германд батлан хамгаалахын зардал нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор хэдийнэ нэмэгдсэн байсан ханш дахин өсч, 1.0947 ам.доллар хүрчээ. Энэ нь хамгийн сүүлд аравдугаар сард л ажиглагдсан өндөр үзүүлэлт аж.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ