Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон осол гарчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрсний улмаас живж бүхээгний хэсэг нь ил гарсан байдалтай байжээ.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 12.02-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.