http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар нэмэлт хүч дайчлан ажиллаж байна


Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багт, мөн Баянцагаан сумын 2 дугаар багийн Ард түмний ам гэдэг газар түймрийг унтраахаар нэмэлт хүчийг илгээлээ. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг өнөөдөр хүргэж өгчээ. Мөн Баянцагаан 2 дугаар баг Ард түмний ам гэдэг газар гарсан түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн ОБГ-ын алба хаагчид нэгдлээ.
Түүнчлэн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг Шоргоолжийн өндөр гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очоод байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ