Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэрт 1000 га талбай шатжээ


Архангай аймагт гарсан ой хээрийн гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1000 га талбай шатжээ.      
Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-нд буюу энэ мягмар гарагийн 21:15 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Өчигдөр буюу 04.29-ний өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 16:50 цагт очсон. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчид “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 16:35 цагт хөөрч, мөн өдрийн 18:47 цагт түймрийн /зүүн талд/ голомтод газарджээ. 
Мөн тус аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар” гэдэг газарт гарсан гал түймэрт 20 га талбай, Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэдэг газарт гарсан гал түймэрт урьдчилсан байдлаар 7 га талбай тус тус шатжээ.
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ