http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

28 хүнд байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр оногдуулжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас байгаль орчны хяналтын чиглэлийн эрсдэлийн шалгуураар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн объектод төлөвлөгөөт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/02 дугаартай удирдамжийн дагуу байгаль орчны багц хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг бууруулах чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулж байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 351 объект буюу нийт төлөвлөгөөт шалгалтад хамрагдах 973 объектын 36 хувийг хамруулан төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулаад байна.


Шалгалтаар байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн 194 иргэн, хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 28 хуулийн этгээдэд байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулсан байна. Шалгалтын хүрээнд 904 заалт бүхий 328 улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Улсын хэмжээнд төлөвлөгөөт хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ