
Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгосон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 журмыг хүчингүй болгохоор Хууль зүй дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлсэн байна.
Уг албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болон Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг хүчингүй болгож байгаа юм байна.
Тухайлбал, 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр А/428 дугаар тушаалаар батлагдсан "Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам", 2024 оны зургадугаар сард А/451-р тушаалаар батлагдсан "Ойгоос мод бэлтгэх" журмыг хүчингүй болгож буй аж.