Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“АГМ МАЙНИНГ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ


Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “АГМ Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон. Иймээс тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, Газрын тосны газарт хүргүүлсэн юм. Харин өчигдөр Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга, Гоёот багийн Засаг дарга нарын албан бичиг, нутгийн 531 иргэдийн хүсэлтээр БОАЖЯ-наас ажлын хэсэг гарган ажилласан байна. Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2019 оны тушаалаар байгуулагдсан уг ажлын хэсэг компанийн үйл ажиллагааг шалгаад, хууль тогтоомж зөрчсөн гэж үзжээ. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

http://www.npost.mn/a/169614

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ