Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тосон бумбыг сөрж, Засгийн газрыг ШҮҮХЭД ӨГСӨН компаниуд


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авснаас хойш яг нэг жил өнгөрчээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 14-нд хэвлэл мэдээлэл болон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл тодорхой үр дүнд хүрч, хууль бус Тост, Тосон бумбын нурууг ухаж байсан 11 лиценз цуцлагдаж, Засгийн газраас тусгай хамгаалалттай газрын хилийн бүсийг шинэчлэн тогтоох шийдвэрийг гаргаж байв.
 

Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд үнэн хэрэгтээ Тостын нуруу маань тэнийсэнгүй. Нөхөн сэргээлт огт хийгдсэнгүй. Хариуцлагагүй уул уурхайн компаниудад хариуцлага тооцсонгүй. Төрийн хяналт тогтоод лицензийг нь цуцалсан ч тэнд үйл ажиллагаа явуулсан компаниуд нэгдээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг эсэргүүцэн Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Харамсалтай нь, өнөөг хэр нь энэхүү асуудал нэг мөр шийдэгдээгүй шүүхийн шатанд явна.
 

Засгийн газрын шийдвэр гарсны дараа Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн оны наймдугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Гэтэл тэдгээр аж ахуйн нэгж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, БОАЖ-ын сайдын 2019.08.20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. 
Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан "Монгол чадал интернэшнл энержи", "Баатарван транс", "Өмнийн говийн баялаг", "ЕАИ", "Булаг сүүж майнинг", "Нитросибир азиа", "Саусгоби сэндс", "Саусгоби сэндс Гурвантэс Ноён" зэрэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг тухайн үед цуцалсан ба эдгээр компаниуд Засгийн газрын эсрэг шүүхэд хандаад удаж байна.  
Харин өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тост, Тосон бумбын нуруунд нэг ч нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг тодотгож байна.
Учир нь, тухайн аж ахуйн нэгжүүд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан тул шүүхээс ямар нэгэн шийдвэр гартал нөхөн сэргээлт хийхийг хоригложээ. Улмаар мэргэжлийн байгууллагаас тэдний компаниудын үйл ажиллагааг зогсоож, техник хэрэгслийг нь битүүмжилсэн хэвээр байгаа аж. 
Ард түмний итгэж хүлээсэн үр дүн бодит амьдрал дээр ингэж л үлджээ.  Төрийн хяналт тогтоно гэдэг уг нь байгалийн нөөц газрын хувьд байгалиа нөхөн сэргээх ёстой. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан найман аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал шүүх дээр гацсан хэвээр.
Энэ асуудлын эргэн тойронд буюу  Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компаниудын асуудал шүүх дээр ямар шатанд явааг нэгтгэн хүргэж байна. 
  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс "Монгол чадал интернэшнл энержи" компанийн нэхэмжлэлийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдөр бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн байна.  
     
  2. "Баатарван транс" компанийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Улмаар өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдөр Улсын Дээд шүүхэд ханджээ. Харин Улсын Дээд шүүхээс Нийслэл дэхь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал зэргийг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээжээ.  
     
  3. "Булаг сүүж майнинг" ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГТГ, БОАЖЯ-нд холбогдох хэргийг Нийслэл дэхь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангажээ. Тэд Улсын Дээд шүүхэд 2020 оны долоодугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн байна. 
     
  4. "ЕАИ" ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГТГ, БОАЖЯ-нд тус тус холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн байна. Тэд Улсын Дээд шүүхэд хандаад байна. 
     
  5. "Нитро сибир азиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангажээ. Харин тус компани 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлээ хүргүүлээд байна. 
     
  6. “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна. Тэд гомдлоо 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдөр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ. 
     
  7. "Саус гоби сэндс" компанид холбогдох хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байна. Шүүх хуралдааныг ирэх даваа гарагт буюу 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагт Нийслэл дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүзхэд товлоод байна. 
Zindaa.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ