
Өнгөрсөн зууны Европын амьдрал, хүмүүсийн төрх, тухайн үеийн өвөрмөц уур амьсгалыг харуулсан ховор гэрэл зургуудыг хүргэж байна. Парисын гудамжнаас эхлээд Берлиний хана, Италийн далайн эрэг, Нидерландын тосгон хүртэлх эдгээр агшнууд түүхийн нэгэн үеийг гэрэл зургийн хальснаа мөнхөлжээ. Сонирхолтой нь, цуглуулгад багтсан бүх зургийг өнгөт болгон сэргээсэн байна. Ингээд өнгөрсөн цаг хугацаагаар хамтдаа аялцгаая!
1. Ах дүүс. Парис, 1934 он

2. Берлиний хана. 1967 он
1961 оны 3-р сард Москвад болсон Варшавын гэрээний орнуудын коммунист намын удирдагчдын уулзалтаар Зүүн болон Баруун Берлиний хилийг хаах асуудлыг албан ёсоор хэлэлцжээ. Үүний дараа таван сарын дараа Берлиний ханыг барьж эхэлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс Зүүн болон Баруун Герман болон хуваагдсан байв. Харин хоёр хэсгийн дунд орших Берлин хот ч мөн адил хуваагдаж, иргэдийн чөлөөтэй зорчих, гэр бүлтэйгээ уулзах боломжийг хязгаарласан юм. Берлиний хана ийнхүү Хүйтэн дайны үеийн хамгийн тод бэлгэдлүүдийн нэг болжээ.3. Нарлаж буй үсчид. Парис, 1966 он

4. Профессор Пит Гейл. Утрехт, 1958 он

5. Италийн бүсгүйчүүд. 1905–1915 он
1906 оны хавар, зуны улиралд Оросын нэрт гэрэл зурагчин Сергей Прокудин-Горский Европоор аялж, Италийн өнгөт гэрэл зургийн анхны цувралуудын нэгийг бүтээжээ. Түүний аяллын яг маршрутыг өнөөг хүртэл бүрэн тогтоогоогүй байна. Харин 1906 оны дөрөвдүгээр сард Ромд болсон хэрэглээний химийн конгресст оролцсон нь баттай баримтуудын нэг юм. Түүний Италид авсан олон зураг тухайн үеийн архитектур, гудамж, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг харуулдаг.6. Үерийн дараах цэвэрлэгээ. Нидерланд, 1959 он

7. Нялх хүүхдийн гоо сайхны тэмцээн. Дельфзейл, Нидерланд, 1952 он
XX зууны эхний хагаст ийм төрлийн тэмцээнүүд Европт нэлээд түгээмэл байжээ. Гэхдээ хүүхдүүдийн гадаад төрхөөс илүүтэй бие бялдрын хөгжил, эрүүл ахуй, ерөнхий эрүүл мэндийг нь үнэлдэг байсан аж. Энэ нь дайны дараах нийгэмд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хөдөлгөөний нэг хэсэг байв.8. Унгар, 1940 он

9. Зүүн Герман, 1965–1968 он

10. Балатон нуурын ногооны талбайг усалж буй завь. Унгар, 1957 он
Балатон нуур бол Төв Европын хамгийн том нуур бөгөөд Унгарын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа социалист тогтолцооны үед тус нуурын эрэг орчмын амралтын газрууд эрчимтэй хөгжжээ. 1950-иад он гэхэд Балатон нуур зөвхөн Унгарчууд төдийгүй социалист бусад орны жуулчдын очих дуртай газар болсон байв.11. Будапешт, 1954 он

12. Амстердам, 1954 он
Хүүхдүүд хаана ч адилхан. Тэдэнд адал явдал хайх жижигхэн орон зай байхад л хангалттай! Хаягдсан машин, эзгүй бүхээг, баригдаж дуусаагүй барилга гээд хүүхдийн нүдээр бол энэ бүхэн судалж таних гайхалтай ертөнц юм.13. енигаллия хотын далайн эргийн баар. Итали, 1957 он

14. Гүйгчид. Ром, 1934 он

15. Филипп Хернквист. Нордмалинг, Швед, 1957 он

16. «Хэмнэл». Унгар, 1935 он

17. Варшав, Польш. 1930-аад оны эхэн үе

18. Зүүн Европоос ирсэн дүрвэгсдийн хуаран. Герман, 1953 он
1950–1960-аад онд Баруун Берлинд ийм төрлийн дүрвэгсдийн 90 гаруй хуаран ажиллаж байжээ. Тэдгээрийн ихэнх нь хотын Америкийн хяналтын бүсэд байрлаж байв. Зүүн Германаас дүрвэн ирсэн хүмүүсийг хуучин үйлдвэрийн цех, түр зуурын модон барак, дайны үеийн хоргодох байр зэрэгт байрлуулдаг байжээ. Дайн дууссанаас хойш олон жил өнгөрсөн ч дүрвэгсдийн амьдрал ийнхүү хүнд нөхцөлд үргэлжилж байв.19. Коррида үзэж буй бүсгүйчүүд. Валенсиа, Испани, 1964 он
Коррида бол Испанийн уламжлалт бухын тулаан бөгөөд тусгай зориулалтын талбайд зохион байгуулагддаг. Тореадор хэмээх тулаанч бухын хөдөлгөөнийг удирдан, ур чадвар, зориг самбаагаа харуулдаг. Гэвч энэхүү уламжлал өнөөдөр ч маргаан дагуулсаар байна. Зарим хүн үүнийг Испанийн соёлын өв гэж үздэг бол нөгөө хэсэг нь амьтанд харгис хандсан үйлдэл хэмээн шүүмжилдэг.20. Нэргүй зураг. 1959 он

https://www.caak.mn/post/view/45472







