http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малдаа явган гараад сураггүй болсон 60 настай иргэнийг хайж байна


Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дөрөв хоногийн өмнө гэрээсээ явган гараад сураггүй алга болсон 60 настай эрэгтэйг онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна. 

Тодруулбал Үерт багийн "Хужиртын-Ам" гэдэг газар тус сумын харьяат малчин Ш нь 11.16-ны өдрийн 14:00 цагт малдаа явган яваад сураггүй болсон тул хамтран ажиллах тухай Цагдаагийн байгууллагын албан бичгийг 11.18-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ш /60 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ