http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна


Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтсон бол томоохон голуудад мөсөн зах үүсэх, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна.

Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй зузаарах хэдий ч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Тиймээс мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ