http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шүлхийн вакцины дотоодын үйлдвэрийг ажиллуулж эхлэхийг даалгалаа


Засгийн газрын ээлжит хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх, хэрэглээнд нийлүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгалаа. 

Манай улсад жилд 12.0 сая тунгаас доошгүй вакцины хэрэгцээ үүсэж байгаа тул гадаад улсаас худалдан авах хамаарлыг бууруулах, шинэ хэвшил илэрсэн тохиолдолд тохирох вакцины эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, “Биокомбинат” ТӨХХК-ийн үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэх зэрэг шаардлагатай гэж үзэж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ