http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймгийн цаг уурын төвийг 2.9 тэрбум төгрөгөөр шинэчилжээ


Өмнөговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн шинэ барилгыг улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2025-2026 онд барьж, ашиглалтад оруулжээ. Мөн энэ онд орон нутгийн төсвөөс 500 сая төгрөг гарган оффисын тавилга, тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Тус төвийн лабораторийг Говийн бүсийн төв лаборатори болгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаанаас агаар, ус, хөрс болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг хянах шинжилгээг стандартын шаардлага хангасан орчинд хийх боломж бүрдэх юм.

Мөн 2025 онд агаар мандлын дээд давхаргыг судлах орчин үеийн төхөөрөмж суурилуулсан бол 2026 онд агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хянах станцтай болжээ.

Өмнөговь аймгийн цаг уурын алба 2026 оны эхний 10 сард нийт 1,641 нислэгт цаг уурын үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор нислэгийн аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлал болон уул уурхайн салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор цаг уурын радар суурилуулах хүсэлтийг аймгийн удирдлагуудад тавьжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ