http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!


Долоодугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ/Хялганат/, Онон/Дадал/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10 см тус тус нэмэгдсэн байна. Мөн Орхон гол Өлзийт сум орчимд үерийн түвшинд хүрч үерлэж байна.
29-нд Алтай, Хангайн уулархан нутаг, Халх голын хөндийгөөр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
2025-07-28
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ