
Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдааны үеэр унаач хүүхдүүд мориноосоо хэд хэдээрээ унаж, бэртэж байгаа бичлэг цахим орчинд тарсан билээ.
Тэгвэл энэ талаар Увс аймгийн Хүний эрхийн Үндэсний Комиссын албан хаагч болон Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас тодруулахад уг жалганд нийт 12 хүүхэд мориноос унасан, гэмтэл бэртэл авсан хүүхэд байхгүй гэх тайлбарыг өгчээ.
Үүнтэй холбоотой Комиссоос Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд мэдээллийн мөрөөр ажиллаж байгаа гэв.
Гэсэн хэдий ч ийм олон хүүхэд унаж байхад гэмтэж бэртээгүй байна гэдэгт эргэлзэж буй иргэд олон байгаа юм. Түүнчлэн арга хэмжээг зохион байгуулагчид тухайн уралдааны замыг шалгаагүй, бартаа саад ихтэй газраар уралдуулсан гэх иргэдийн шүүмжлэл тасрахгүй байна.