Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хурдан морь сунгааны үеэр УНААЧ ХҮҮХЭД амь насаа алдлаа


Улсын Их баяр наадам дөхөж, хөдөө орон нутгуудад хурдан морины уяа, сойлго эхлээд байгаатай зэрэгцэн хоёр хүүхэд мориноос унаж гэмтэж, нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тухайлбал, Увс, Архангай аймгуудад 11, 12 настай хоёр хүүхэд мориноос унаж гэмтсэн бөгөөд 11 настай хүү ухаангүй байдалтай Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Харин Төв аймгийн Аргалант сумын нутагт хурдан морь хөлсөлж, байсан 12 настай хүү мориноос унаж, гэмтлийн эмнэлэгт хүргэх зуурт амьсгал хураажээ. Талийгаач хүү хурдан морь унадаг байсан ба Ё.Б гэх уяачийн морийг хөлсөлж байжээ.
Энэхүү хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба хүүг мориноос унах үед хамт байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.
Судалгаанаас үзэхэд, 1996-2006 онд 17 хүүхэд, 2006-2008 онд 2 хүүхэд, 2012-2014 онд 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алдсан байх бөгөөд жил бүр дунджаар хоёр хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг байна. Морин уралдаан, сунгааны  явцад унаач хүүхэд мориноос унаж бэртэж нас барсан тохиолдлыг аль болох нууцалж, олон нийтэд мэдээлэхээс зайлсхийдэг учраас дээрх бүртгэгдсэн тооноос хамаагүй олон хүүхэд амь насаа алдсан байх өндөр магадлалтай.
Унаач хүүхэд амь эрсэдсэн тохиолдлыг хууль хяналтын байгууллага хангалттай шалгадаггүй, хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэсэн тохиолдол одоогоор нэг ч бүртгэгдээгүй байгаа юм.

https://news.zindaa.mn/3rba
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ