Сураггүй алга болсон 25 настай эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Цагааннуур” гэдэг газар тус сумын харьяат малчин 25 настай, эмэгтэй У нь 06.30-ны өдрийн 04:10 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж өнгөрөгч бямба гараг буюу 07.04-ний өдрийн 14:30 цагт Цагдаагийн байгууллагын алба хаагчид тус сумын Жаргалант багийн уулнаас түүнийг иргэн 26 настай, эрэгтэй Ө-тэй хамт байхад нь эсэн мэнд олжээ.