Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймант сураггүй алга болсон хүүг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ


Өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт амьдардаг дөрвөн настай эрэгтэй Э Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болсон. 
Энэ тухай дуудлагыг онцгой байдлын албаныхан тухайн өдрийн  22:55 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг 23-25-ны өдрүүдэд зохион байгуулсан ч цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоогоод байсан. 
Харин эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр дахин эхлүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашин, 2 завь, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан 20 иргэн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 2 завь, 6 автомашинтай дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас “Дүгэрээгийн тохой” гэдэг газар хүртэл 22 км-т усанд завиар урсаж, 7 метрийн гүнд 8 удаа шумбалт хийсэн.
Хангал сумын "Жарамхайн цөөрөм" гэдэг газраас "Шаврын гол" гэдэг газар хүртэл "Сэлэнгэ" голын эрэг дагуу 16 км-т явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоожээ.
Тэгвэл эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 08:00 цагт дахин эхлүүлжээ.
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ