Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд өчигдөр буюу 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим дөрвөн настай эрэгтэй хүүхэд Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага тус аймгийн онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нохой, 1 автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, 17 автомашин, 2 мотоцикл, ар гэрийн 2 хүн, 1 мотоцикл, нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй 03.23-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.