Өвөрхангай аймагт “Хөдөө аж ахуйн тооллого – 2022” энэ сарын 20-иос эхэллээ. Тооллогоор мал аж ахуй, газар тариалан, ой, загас, ан агнуурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг түүврийн аргаар сонгож хамруулах юм.
Аймгийн хэмжээнд 66 тоологч, 25 шалгагч, 22 жолооч гээд 100 гаруй хүн хөдөө аж ахуйн тооллогыг 7 дугаар сарын 04 хүртэл хийнэ. Тооллогыг хийхдээ мэдээлэл технологи, газарзүйн мэдээллийн санг ашиглаж, тариалангийн талбай, хөдөө аж ахуйн өрхийн байршлуудыг тогтоох аж. Мөнгазар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй статистикийн мэдээллийг бий болгоно. Тооллоготой холбогдуулж,тоологч, шалгагч бэлтгэхсургалтыг06 дугаар сарын 15-16-нд зохион байгуулжээ.