Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөдөө аж ахуйн тооллогыг эхлүүлнэ


Статистикийн тухай хуулийн дагуу хөдөө аж ахуйн салбарын тооллогыг 10 жилд нэг удаа зохион байгуулдаг. Анх 2012 онд Монгол Улс хөдөө аж ахуйн тооллогыг хийж байсан. Хуулийн дагуу хоёр дахь тооллогыг Архангай аймагт 2022 оны 6 дугаар сарын 4-17-ныг хүртэл зохион байгуулна.Хөдөө аж ахуйн салбарын тооллогыг явуулснаар:
- Хөдөө аж ахуйн үндсэн үзүүлэлтүүдийг гаргах,
- Салбарын цаашдын хөгжлийн бодлогыг боловсруулах,
- Үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох,
- Бусад нэмэлт мэдээллийг цуглуулах ач холбогдолтой аж.
Архангай аймгийн эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй учраас энэ удаагийн тооллогод ач холбогдол өгч зохион байгуулалтаар хангаж байна. Тухайлбал, аймгийн Статистикийн хэлтсээс тоологч, шалгагчийн хоёр өдрийн сургалтыг эхлүүлээд байна. Тоологч, шалгагч нь таблет төхөөрөмж ашиглан мэдээллийг цуглуулан дамжуулж буйгаараа өмнөх тооллогоос онцлогтой гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ