Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 45.1 хувьтай


Ховд аймагт аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны ээлжит тооллого 45.1 хувьтай үргэлжилж байна. Энэ удаагийн тооллогод урьдчилсан байдлаар 3417 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах ёстой.Үүнээс одоогийн байдлаар 1541 аж ахуйн нэгж, байгууллага тооллогын ажилд хамрагджээ. Мөн 4432 хувиараа хөдөлмөр эрхлэгч тус тооллогод оролцохоос одоогийн байдлаар 529 нь хамрагдсан дүн мэдээ гарсан байна.
Өдгөө аймгийн хэмжээнд 44 тоологч ажиллаж буй. Тус аймгийн хамгийн олон аж ахуйн нэгж, байгууллагатай сум бол Жаргалант, Булган юм.
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу таван жил тутамд аж ахуйн нэгж, байгууллагыг тоолдог. Энэ удаагийн тооллогыг нэг сарын хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Тооллогын ажил 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх тул хувиараа хөдөлмөр эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагуудhttps://toollogo.1212.mn цахим хуудсаар дамжуулан тооллогод идэвхтэй хамрагдахыг Ховд аймгийн Статистикийн хэлтсээс уриаллаа. Мөн иргэд 70433652, 70432402, 99061090, 99888152 утсаар холбогдож заавар,зөвлөгөө авах боломжтой аж. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ