Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт мал, тэжээвэр амьтдын тооллого 80 хувьтай үргэлжилж байна


Улсын хэмжээнд “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны жилийн эцсийн тооллого”эхэлсэн. Тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдөрхүртэлххугацаанд үргэлжлэх юм.
Ховд аймгийн тухайд энэхүү тооллогын ажил 80 хувьтай үргэлжилж байна гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Тооллогын ажил зохион байгуулах аймаг, сумын комисс байгуулсан. Одоо Ховд аймгийн Статистикийн хэлтэс, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг2021 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын хяналтын ажлаар хөдөөгийн сумдад тусгай хуваарийн дагуу ажиллаж байна.
Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг. Түүнчлэн Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг ач холбогдолтой. Иймээс жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. 



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ