Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ШУУРХАЙ: Хяналтын тооллого хийхэд 71 сая төгрөгийн зардал гарчээ

 
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-нд болж өнгөрсөн боловч сонгуулийн санал хураалтын дүнг зарим нам эвсэл, бие даан нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Ерөнхийлөгчид мэдэгдсэн. Ерөнхийлөгч сонгуулийн дүнд хяналтын тооллого явуулах  чиглэлийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. 
Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийжээ.Энэхүү хяналтын тооллогын дүнг өнөөдөр 09:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулж байна. 
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу нэр дэвшигчдийг байлцуулж байгаад зарим тойрогт хяналтын тооллого хийсэн. Энэ сарын 27-ноос 28-ны хооронд нийслэлийн зургаан тойрог Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нийтдээ 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ.
Нийтдээ 71.3 сая төгрөгийн зардал  гарсан. Хяналтын тооллогыг цагдаа тагнуулын албан хаагчдын хяналтан доор хийсэн. Нийт 164 хэсэгт хийсэн хяналтын тооллогоор саналын тооны  зөрсөн зөрчил гараагүй. Хяналтын тооллого хийх явцад ажиглалт хийсэн нам эвслийн нэр дэвшигчид хяналтын тооллогын дүн мэдээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан" гэлээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ