Аймгийн Хөдөө аж ахуйн газраас зорилтот жилийн хүрээнд “Шилдэг тариаланч” шалгаруулах уралдааныг зарлажээ. Тус уралдаанд Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй. хамгаалагдсан хөрсний тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, 5 ба түүнээс дээш га талбайд малын тэжээл,50-иас дээш га-д үр тариа тариалдаг иргэн,50 ба түүнээс дээш га талбайд малын тэжээл, 200-аас дээш га талбайд үр тариа тариалдаг аж ахуйн нэгж хамрагдах аж.
Газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой эрхэлдэг, тариалалт, ургац хураалтын ажпыг технологийн хугацаанд нь чанар сайтай гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, иргэнийг хүнсний ногоо, малын тэжээл, үр тариа тариалдаг шилдэг тариаланчаар тус тус шалгаруулна.