Төв аймаг энэ онд үр тариа 77.5 мянган га, улаанбуудай 68.7 мянган га, төмс 12.3 мянган га, хүнсний ногоо 1.6 мянган га, тосны ургамал 25.6 мянган га, тэжээлийн ургамал 44.1 мянган га-д тус тус тариалалт хийсэн.
Цар тахлын энэ хүнд цаг үед тариаланч, ногоочид 161.1 мянган га талбайд тариалалт хийж, үйлдвэрлэлээ таримлын нэр төрөл бүрээр өсгөн нийт 37.6 мянган га талбайгаар нэмэгдүүлж, ургацын урьдчилсан хэмжигдэхүүн тогтоолтоор нийт 381.2 мянган тонн ургац хураан авах бодит боломж бүрдээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тариаланчид үр тариа үүнээс улаанбуудай 50 га-г ангилсан, төмс 223 га-аас 2160 тн буюу нэгжээс 97,0 цн, хүнсний ногоо 107 га-аас 1481 тн буюу нэгжээс 138 цн, тосны ургамал 600 га-аас 300 тн ургац тус хураан аваад байна.
Энэ жил таримлын ургалтын хугацаанд хур тунадас их орсноос шалтгаалан үр тариа, төмс, хүнсний ногоо, таримал тэжээлийн болц удааширч, ургац хураалт оройтох төлөвтэй байгаа аж.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар ургац хураалтын цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, сумдын ургацын штабын гишүүд болон Засаг дарга нар аймгийн ургац хураалтын ажлыг технологит хугацаанд зөв төлөвлөн, ургацыг хаягдал багатай шуурхай хураан авахад анхаарч, удирдлага зохион байгуулалтаар хангах, цочир хүйтрэх үед талбай дээр ногоо хонуулахгүй байх, хучлага хэрэглэх, төмс хүнсний ногоо хадгалах зоорийн ариутгалыг сайн хийх, ирэх жилийн тариалах үрийг нөөцлүүлэх, хяналт тавих, сумдын ургацын штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын хэсгийг томилох зэрэг үүрэг чиглэлийг өгчээ.