Энэ сарын 20-ны өдөр болсон онлайн хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг шинэ төрлийн коронавирусийн эсрэг хамтран тэмцэхийн зэрэгцээ хуйвалдааны онол зэргийн “Улс төрийн вирус”-ийг эсэргүүцэн, түүнийг хориглохыг хүсэж байна гэжээ.
Сүүлийн үед барууны зарим хүмүүс болон хэвлэлийнхэн шинэ төрлийн коронавиусийг Хятадын “Биологийн дайны төлөвлөгөө”-нөөс үүдэлтэй болзошгүй, нэг лабораториос алдаж гаргасан “биохимийн зэвсэг” хэмээн таамаглаж байна. Үүнтэй холбогдуулан Гэн Шуан байр сууриа ингэж илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын ард иргэд шинэ төрлийн коронавирсийн халдвараас үүссэн уушгины хатгалгааны эсрэг бүх хүчээрээ тэмцэж байгаа нь зөвхөн өөрийгөө хамгаалж байгаа төдий биш мөн дэлхий нийтийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагаа ухамсарласан явдал юм. Энэ үед зарим хүмүүс, зарим хэвлэлийнхэн хүнийг цочирдуулам худал яриа гаргадаг нь муу санааны үйлдэл юм гэжээ.
Гэн Шуан хэлэхдээ, шинэ төрлийн коронавирус лабораторид бий болсон эсвэл биохимийн зэвсэг зохиосноос боллоо гэх ямар ч баримт байхгүй хэмээн ДЭМБ-ын удирдлага сүүлийн үед ярьсаар байгаа юм. “лабораторид бий болсон” ,“ биохимийн зэвсэг судлал” гээгч яриа нь ямар ч шинжлэх ухааны үндэслэл байхгүй хэмээн олон улсын анагаахын эрдэмтэд үзэж байна. 18-ны өдөр олон улсын нэр нөлөө бүхий《The Lancet》сэтгүүлд олон нийтийн эрүүл мэндийн салбарын дэлхийн 27 топ эрдэмтний гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдлийг нийтэлж, шинэ төрлийн коронавирусийг хуйвалдаан хэмээн интернетээр түгээж буй явдлыг хатуу зэмлэн буруушаасан юм гэжээ.
Гэн Шуан: Хүмүүс вирусийн эсрэг тэмцэх төдийгүй, хуйвалдааны онолтой тэмцэх хэрэгтэй. Бид шинжлэх ухаанч, ухаалаг хамтран ажиллаж, шинжлэх ухаанаар мунхаг балайг дарж, үнэн бодит байдлаар хуурмаг мэдээллийг арилган, хамтын ажиллагаагаар сөргө үзлийг эсэргүүцэх хэрэгтэй гэж онцолжээ.
http://mongol.cri.cn/news/hot/256/20200220/424264.html