Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхээр санамж бичиг байгууллаа



Өмнөговь аймаг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ХААИС-ийн захирал доктор, профессор Т.Хэрүүга нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт аймгийн тогтвортой хөгжлийг хангах экологи, байгаль орчин-нийгэм-эдийн засгийн уялдаатай стратеги төлөвлөгөө хамтран боловсруулахаар болсон байна. Мөн газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр зөвлөх үйлчилгээний баг ажиллуулах, “Агро-Ойн парк” судалгаа-үйлдвэрлэл-сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх юм.

Үүнээс гадна хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлын үйлдвэрлэлийг дэмжиж говийн бүсийн судалгааны үр дүнг инноваци болгоход хамтран ажиллах, мал аж ахуй, газар тариалангийн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө туслалцаагаар хангахын зэрэгцээ мэргэжилтэй боловсон хүчний хангамжийг дээшлүүлэх, тэтгэлэг олгох аж. Мөн аймгийн малчид, тариаланчид, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зайн болон бусад хэлбэрээр зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг бүрдүүлэх, ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон түүний харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжүүлж байгаа олон улсын болон дотоодын төслүүдийн үр дүн, инноваци, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Өмнөговь аймгийн Ханын Хэцийн хүрэн, Галбын говийн улаан үүлдрийн тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх болон инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийн дэвшил нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийх, уул уурхайн томоохон бүтээн байгуулалт, ашиглалт явагдаж байгаа Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын нутагт МАА, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх юм байна. ХААИС-ийн мэргэжлийн ангийн оюутнуудын урт, богино хугацааны дадлагыг хамтран зохион байгуулах зэргийг санамж бичигт тусган ажиллахаар боллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ