Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмгөөлөгчидтэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулна

1-aimag--


Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газар, тус аймагт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгчидтэй уулзалт-ярилцлага хийж, хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо. Тус уулзалтад эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд болон шүүхийн захиргааны ажилтнууд, өмгөөлөгч М.Энхзаяа, Б.Болормаа, Ж.Мөнхнасан, Ж.Дорждэрэм, Х.Энхбат, Б.Одбаяр нар оролцсон юм.


Уулзалтыг Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд нээсэн ба эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар өмгөөлөгч нараас шалтгаалж шүүх хуралдаан хойшилсон байдлын судалгааны дүнг танилцуулав. Мөн үеэр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан “Өмгөөллийн тухай хууль”-д заасан зохицуулалтуудыг нэг мөр ойлгох талаар санал сэтгэгдлээ харилцан илэрхийлж, өмгөөлөгч нараас шалтгаалж хойшилсон шүүх хуралдаануудад дүн шинжилгээ хийж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах, хамтран ажиллах асуудлуудаар “Санамж бичиг” байгуулахаар боллоо.


Э.Нарангэрэл

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ