http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулсан “Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт” арга хэмжээ 9-р сарын 10-ны өдөр Хөххотод нээлтээ хийлээ.
Тус чуулга уулзалт нь “Хөгжлийн ойлголцлоог нэгтгэж, хөгжлийн боломжоо хуваалцан, хөгжих ирээдүйг хамтдаа бүтээе” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд дотоод, гадаадын 50 гаруй улс орны 300 гаруй зочин төлөөлөгчид Хөх хотноо чуулан, дэлхийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна. Арга хэмжээний хүрээнд нээлтийн ёслол, ажил хэрэгч хамтын ажиллагааны уулзалт, үзэл баримтлалын солилцооны хурал зэрэг арга хэмжээнүүдыг зохион байгуулна.
2022 оны 8-р сард “Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх анхдугаар чуулга уулзалт” Бээжинд зохион байгуулагдаж, дарга Ши Жиньпин баярын мэндчилгээ илгээсэн юм. Тухайн үед 100 гаруй улс орны 1000 гаруй нийгмийн байгууллага, судалгааны хүрээлэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага хамтран “Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх тунхаглал”-д гарын үсэг зурсан.
Энэхүү чуулга уулзалтын зорилго нь дарга Ши Жиньпингийн мэндчилгээний үзэл баримтлалыг хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх талаар онолын болон үйл ажиллагааны нийтлэг ойлголт, зөвшилцлийг гүнзгийрүүлэхэд чиглэж байна. Мөн ӨМӨЗО-ны гадаадад нээлтийн цар хүрээ, түвшинг бүх талаар өргөжүүлж, Үндэсний умард зүгт нээлттэй байх чухал гүүрийн шинэ тавцанг бүрдүүлж, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд Өвөр Монголын хувь нэмрийг оруулахад чиглэнэ.
Зохиогч:
Б.ХУРЦ, ХӨҮ РҮЙ
Найруулагч:
Б.ХУРЦ
Эх сурвалж:
SLG
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ