09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион байгуулагдаж байгаа 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмгаар дэлхийн өнцөг булан
09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийсэн 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмгаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид хуран цуглаж, олон орон газар нутгууд өөр өөрийн онцлогоороо үзэсгэлэнг улам хөгжөөж хурсан бүхний харааг баясгав. .
















Тус үзэсгэлэн яармагийн анхны өдөр буюу 09- сарын 10-ны өдрийн үдээс хойно ӨМӨЗО-ны үзмэрийн лангууд хүрч ирэхэд үнэхээр хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Өвөр Монголын худалдаа үйлчилгээг дэмжих инновац хөгжлийн амжилт бүтээлийг харуулсан цуврал бүтээлүүд тус үзэсгэлэнд дэлгэгдэж, үүнд энэ үзэсгэлэн яармагийн "Дижитал хйимэл оюун ухаанаар удирдуулах" гол сэдэвт нийцүүлсэн "дижитал хөтөлбөр" нь Өвөр Монголын нэгэн товойм онцлог болж байна. Үүнээс гадна хятад эм эмнэлэг /монгол эм эмнэлэг/ ч онцгой анхаарал татаж , тухайн талбарт эмч нараас зөвлөгөө авч эмчлүүлж байгаа иргэд олон байлаа.
Тав хоног үргэлжлэх тус үзэсгэлэн яармагт Өвөр Монголын 35 аж ахун нэгж оффлайн буюу онлайн хэлбэрээр оролцож байна.
Зохиогч: | ХаньХуншя, Б.Мөчир |
Найруулагч: | ХаньХуншя |
Эх сурвалж: | Солонго мэдээллийн төв |