2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг өнөөдөр буюу 09- сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт ёслол төгөлдөр нээлтээ хйилээ.






















Хэрэглээ, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой уг яармаг “дижитал хиймэл оюун ухаанаар удирдуулж, худалдаа үйлчилгээний шинэ дүр төрөх” уриан дор 9-р сарын 10-с14-ны өдрүүдэд зохиогдож байгаа бөгөөд үзэсгэлэн яармагийн үеэр дэлхийн худалдаа үйлчилгээний дээд хэмжээний уулзалт, үзэсгэлэн худалдаа, Форум чуулган, хэлэлцээрийн дагуу танилцуулах арга хэмжээ, үр бүтээлийг дэлгэн үзүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж ажиллах юм.
Австрали, Герман, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага зэрэг 85 улс орон буюу олон улсын байгууллага өөр өөрөөрөө онцлогдсон үзэсгэлэн зохион байгуулж байгаа бөгөөд үүнд 25 улс орон болон олон улсын байгууллага гол сэдэвт үзэсгэлэн зохион байгуулж, таван тивийг хамруулан оролцож байна.Тус үзэсгэлэн яармагт ойролцоогоор 2000 аж ахуйн нэгж офлайн хэлбэрээр оролцсон нь Wal-Mart, Astrick зэрэг дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгж болон салбарын тэргүүлэх аж ахуйн нэгж оролцсноор олон улсын оролцоо 20 хувийг давсан байна.
Тус үзэсгэлэн яармагийн үеэр гол сэдэвт форумыг 13 удаа, тусгай сэдвэт 82 форум, хэлэлцээр танилцуулгын 81 арга хэмжээ зохиож дотоод гадаадын сайдын хэмжээний төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдагчид, БНХАУ-д суугаа элчин сайд, академич зэрэг нийт 260 гаруй зочид төлөөлөгчид оролцон санал солилцохын зэрэгцээ Хятадын худалдаа үйлчилгээний хөгжлийн тайланг нийтлэх болно.
Тус үзэсгэлэн яармагаар 113 аж ахуйн нэгж 198 төрлийн шинэ бүтээгдэхүүн юм уу шинэ үр бүтээлийг дэлгэн үзүүлэхээс 109 төрлийн шинэ бүтээгдэхүүн нь анх удаагаа дэлгэгдэх болно. Үүнээс гадна чухал төслийн хөтөлбөр 26, үлгэр жишээ шилдэг бүтээл 27 төрлийг тус тус дэлгэн танилцуулах юм.
Энэ оны худалдаа үйлчилгээг дэмжих үзэгэлэн яармаг 40 гаруй төрлийн баялаг арга хэмжээг зохион байгуулж, үйлчилгээ хэрэглээний шинэ хэв загварыг бий болгон, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, спортын тэмцээн зэрэг соёл худалдаа аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Зохиогч: | ХаньХуншя, Б.Мөчир |
Найруулагч: | ХаньХуншя |
Эх сурвалж: | Солонго мэдээллийн төв |