http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үхэр төхөөрсөн иргэн боомоор өвчилсөн нь шинжилгээгээр баталгаажжээ


Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт  боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ. Тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр  боом өвчний арьсны хэлбэр болох нь батлагдсан байна.
Тодруулбал, иргэнийг есдүгээр сарын 16-нд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт боом өвчний сэжигтэй тохиолдол гэж оношлон тусгаарласан. Улмаар аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг лабораторийн шинжилгээнд сорьц авч PCR –аар шинжилжээ.  Шинжилгээгээр хариу эерэг гарчээ.
Тухайн иргэн Хөхнуур багийн Хатуугийн сайрт 2025 оны 9 сарын 6-наас хойш мал худалдаж авсан иргэний 60 гаруй үхрийг  төхөөрөхөд оролцсон аж.
Боом өвчин гэж юу вэ?
  • Боом нь өвчтэй мал амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг.
  • Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.
Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй.
Иймд малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. 
  • Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах
  • Шалтгаан тодорхойгүйгээр мал үхсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах
  • Зайлшгүй шаардлагаар үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах тохиолдолд бээлий, хамгаалалтын хувцас өмсөх
  •  Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах
  • Үхсэн малын мах, арьс ширийг ашиглахгүй байх
  • Мал болон мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа малын гарал үүслийн гэрчилгээг үзэж хэвших
  • Мал, малын гаралтай түүхий мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх
Эх сурвалж: Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ