09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлнгийн Ссоёл аялал жуулчлалын үйлчилгээний тусгай тэнхим буюу Бээжингийн Шөү Ган пракийн 9-р ордонд албан ёсоор эхэллээ. Уг арга хэмжээ нь “Арван жилийн нө











09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлнгийн соёл аялал жуулчлалын үйлчилгээний тусгай тэнхим буюу Бээжингийн Шөү Ган пракийн 9-р ордонд албан ёсоор эхэллээ. Уг арга хэмжээ нь “Арван жилийн нөхөрсөг харилцааны гүүрийг хамтдаа байгуулж, соёл иргэншлийг хөгжүүлэн цэцэглүүлэх” уриан дор болж, үзэсгэлэн яармаг, урлагийн тоглолт, соёл жуулчлалын танилцуулах үйл ажилллагаа зэрэг олон төрлөөр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ Хятад улс болон гадаадын улс орнуудын хороонд соёлын солилцооны тавцанг хангаж, соёл иргэншлийн харилцаа болон соёлын солилцоог улам түлхэн урагшлуулах зорилт тавьжээ.
Тус арга хэмжээ гадаадын иргэн болон хөрөнгө оруулагчдад 9 улс орны хэлээр үйлчилгээ хангаж, үүнд тооцоо хийх, суралцах, аж амьдрал, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг олон агуулгыг хослуулсан үйлчилгээ хангаж, улам оюунлаг, нөхөрсөг, нээлттэй,найдвартай үйлчилгээ хангаж байна.
09-р сарын 11-14-ний өдрүүдэд 4 хоног үргэлжлэх тус арга хэмжээ урлагийн тоглолт, соёл аялал жуулчлалыг танилцуулах, харилцан ойлголцох биечлэн оролцох зэрэг цуврал үйл ажиллагаануудыг зохиож, дэлхийн улс орнуудын хоорондын соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцаа солилцооны арга хэлбэрийг тасралтгүй шинэчилж, хамтын ажиллагааны цар хүрээг цаашид өргөжүүлэн тэлж, соёл иргэншлийн харилцааны үр өгөөжийг улс орнуудын иргэдэд хүртээх болно.Тус арга хэмжээг Бээжин хотын захиргааны хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж байна.
Зохиогч: | ХаньХуншя, Б.Мөчир |
Найруулагч: | ХаньХуншя |
Эх сурвалж: | Солонго мэдээллийн төв |