http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ

Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ
Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна.
Олон улсын соёлын аялал жуулчлалын тусгай галт тэрэг нь "дотоодын хэсэг + хилийн чанад дахь хэсэг" гэсэн сегментчилсэн тээврийн горимыг бий болгож, Ши-аниас Хоргос хүртэлх хэсэгт цагт 140 км хурдтай 25Т хэлбэрийн галт тэрэг ашиглаж байснаа Хоргосоос Алматы хүртэлх хэсгийг олон улсын галт тэрэгний 25G хэлбэрийг ашиглаж эхэлдэг байна.
Зургадугаар сарын 05-нд тусгай галт тэрэг Алма-Атагаас буцах бөгөөд нийт хоёр талдаа 10 хоног аялна.
Найруулагч:
С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
mongol.cri.cn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ