БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулсан “Олон улсын иргэний нийгэм Дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх хоёрдугаар чуулга уулзалт” арга хэмжээний нэгэн агуулга болох соёлын өвтэй танилцах үйл ажиллагаа 9-р сарын 9-ны өдрийн үээс хойш Өврө Монголын Хөх хотын Шангри-Ла зочид буудалд боллоо.


Тус ажиллагаа нь “Умард нутгийн соёл - Өвөр Монгол · уламжлалт гар уллалыг өвлөн хамгаалах нь” сэдвийн хүрээнд Хятадын шилдэг уламжлалт соёлыг бүтээлчээр шинэчлэн хөгжүүлэх, бүтээлч хөгжлийн ололт амжилтыг танилцууллаа. Үүнд Өвөр Монголын сонгодог уламжлалт гар урлалын төрлийн биет бус соёлын өвийн төлөөллийн төслүүд болон уламжлалт гар урлалыг өвлөн хамгаалагчдыг сонгон оролцуулж, биет бус өвийн үзэсгэлэн, танилцуулга болон харилцан оролцоот арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.



Өмнөд Африкийн соёл иргэншил дамнасан харилцаа судалгааны төвийн захирал Тан Жэли хэлэхдээ, би Өвөр Монголд гурван жилийн өмнө айлчилж байсан. Тэр үед цөлтэй ойрхон нутагт хорь гаруй хоног ажилласан. Энэхүү айлчлалаар Өвөр Монголын музей, Или групп зэрэг газруудаар тойрон үзлээ. Надад маш их таалагдлаа. Мөн орчин үеийн хөгжил дундаа AI ашиглаж байгаа нь Өвөр Монголын хөгжлийн хурдыг харууллаа. Хятадын улсын хувьд хөгжил хурдтай бөгөөд ард түмэн нь эе найрамдалтай байгаа нь миний хувьд атаархалыг хөдөлгөлөө гэжээ.

Бенин Улсын Үндэсний Ассамблейн дарга Флавону хэлэхдээ, Хятадын өндөр хурдтай хөгжил бидэнд туршлага, боломж хангаж байна. Бидний улс мөн хөгжиж буй улсын нэг бөгөөд Хятад улсаас суралцаж судлах зүйл их банйа. Хүн төрөлхтний хамтын хөгжлийг баримтлан энх тайвнаар хөгжих, Хятад, Африкийн хамтын хөгжлийн санаачилга зэрэг нь Дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийн ажил хэрэгч үр дүн мөн гэжээ.
Зохиогч: | Б.ХУРЦ, ХӨҮ РҮЙ |
Найруулагч: | Б.ХУРЦ |
Эх сурвалж: | SLG |