Улаангом сумын тав, долоодугаар багийг камержуулах ажил дуусаж, энэ сарын 18-ны өдөр улсын комисс ашиглалтад хүлээн авлаа.
Ард иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улаангом сумын 12 багийг ээлж дараатайгаар камержуулсаар байгаа юм.
Тав, долоодугаар багийг камержуулах ажлыг Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Намуун хишиг далай” хийжээ. Ингэснээр Улаангом сумын таван багийг иж бүрэн камержуулаад байна.