Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаангом сумд засмал замын ус зайлуулах суваг гаргаж байна



Улаангом сумын 9, 12-р багийн заагт шинээр баригдаж байгаа авто замд үерийн ус зайлуулах суваг татаж гүүр барих ажил хийж байна.

Улсын баяр наадмын дараахан олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Улаангом сумын 9, 12-р багийн заагт шинээр баригдаж байгаа авто зам дагуу үерийн шар ус хуримтлагдаж, улмаар тэр орчны зарим айл өрхүүдийн гэр, хашаа руу ус орсон байна. Иймээс холбогдох албаны хүмүүс газар дээр нь өнгөрсөн долоо хоногт ажиллаж, “Тэс арвижих” дэлгүүрийн ойролцоох хэсэгт ус зайлуулах суваг татаж гүүр хоолой гаргах чиглэлийг уг авто замын ажлыг гүйцэтгэж байгаа компанид өгчээ.

Энэ дагуу тус компанийн хамт олон “Тэс арвижих” дэлгүүрийн ойролцоох хэсэгт үерийн ус зайлуулах суваг татаж гүүр барих ажлыг ийнхүү хийж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ