Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

П.Наранбаяр: Монгол хэл, бичгийн шалгалтыг 10, 11 дүгээр ангийнхан өгнө


Энэ хичээлийн жилийн элсэлтийн шал­галтыг орон даяар зургаадугаар са­рын 18-21-нд явуулах юм. Ха­рин мон­­гол хэл, бичгийн шалгалтыг ирэх дөрөв­­дү­­­гээр сарын 17-19-нд зохион байгуу­­ла­хаар тов­­ло­сон. Монгол хэл, бичгийн шал­­галтын бүрт­гэлийг ур­­жигдар эхлүүл­­­­сэн байна. Үүн­­тэй холбоотойгоор Бо­­ловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох ал­­баны­хан мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Жу­­рамд нэ­­мэлт, өөрчлөлт оруулах тухай 2025 оны хоёрдугаар са­рын 14-ний А69 дүгээр ту­­­­­шаал гаргалаа. Үүгээр эл­­сэлтийн шал­­­­­гал­­­тын шинэ журмыг 2026 оноос хэ­рэг­­­жүү­лэх байс­­ныг 2028 он хүртэл хойш­­­луул­­сан. Мөн 10, 11 дүгээр ангийн су­­рагч­­дыг монгол хэл, бичгийн шал­­галт өгөх бо­­лом­жоор хан­­­­­­гаж байна” гэв. Бо­­ловс­­ро­лын үнэл­гээ­­ний төвийн дарга Г.Ган­­туяа “10, 11 дүгээр ан­­­­­­­­­­­гийн хүүхдүүд ирэх дөрөв­­дү­гээр сарын 17-19 нд зо­хион бай­­­гуу­­лах мон­гол хэл, бич­­­гийн шалгалт өгч болно. Хэ­­рэв монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400-д хүр­­вэл энэ үр дүн нь насан туршид нь хад­­га­­­лаг­­дах юм. Өөрөөр хэл­­­бэл, энэ оноо­­гоо ашиг­­лан ч эл­сэлтийн шал­­­­­галтыг хэзээ ч өг­­сөн нээлттэй гэсэн үг. Харин босго оноо даваа­­гүй тохиол­­долд 12 дугаар анги төг­­­­сөт­­лөө монгол хэл, бич­­­­­­­­­гийн шалгал­тыг дахин өгөх юм. Өө­­­рийн хүсэлтээр эл шал­гал­­тыг өгсөн то­­хиол­­­­­­­­долд төлбө­рийг нь эцэг, эх ха­­риуцна” хэмээн тодруул­­­­­лаа. Нэг шал­­­галтын төл­­­бө­­­рийн хураамж 10 000 төгрөг аж. 
Таш­­­­­рамд дуулгахад, 2026 оноос эл­сэл­­­­­тийн шал­­­­­­гал­­тыг өмнөхөөс нь арай өөр агуулга, зохион байгуу­­лал­таар явуу­­­­­­­лах та­­лаар Бо­­­ловс­­ролын үнэлгээ­­­ний тө­­­­вөөс мэ­­­­­дээлж байсан юм. Тодруул­бал, хүү­хэд бүр су­рал­­­­­­­цах чадварын болон ур чад­­ва­­­­­рын шалгалтыг заа­­вал өгөхөөр тусга­­­сан байв. Ийм өөрчлөлт оруу­­ла­хад бэлт­­­­гэл байд­­­лаа хангах, сурах бичиг, сургал­­тын агуул­гыг шинэчлэх зэрэг олон ажил хийх шаард­­­лага­тай байгаа тул элсэл­тийн шал­­­­­­­­галтыг ийнхүү 2028 он хүртэл хуу­­­­чин журмаар нь явуулах болжээ. Энэ нь хүүх­дэд ээлтэй шийдвэр хэмээн боловс­­­­ро­лын байгууллагынхан тодотгов. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ