Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭЕШ-ыг 6 дугаар сарын дундуур, монгол хэлний шалгалтыг 5 дугаар сард зохион байгуулна

 
ЭЕШ-ыг зургадугаар сарын дундуур, монгол хэл бичгийн шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа 35 700 орчим сурагч бий. Өмнөх жилүүдийн дунджаас харахад, өнгөрсөн онд төгссөн, ахин их сургуульд орох хүсэлтэй 3500 орчим хүн бүртгүүлдэг тул энэ жилийн ЭЕШ-д 39 мянган шалгуулагч орох төлөвтэй байгаа аж.
ЭЕШ-ын монгол, англи, орос хэлний шалгалтын сонсоод ойлгох чадварын даалгаврыг энэ жил оруулахгүй, өөр хэлбэрээр буюу тест маягаар зохион байгуулна. ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг help.eec.mn сайтаас үзэх боломжтойн зэрэгцээ шалгуулагчийг хүссэн цагтаа мэдээлэл авах боломжоор хангаж чатбот-ыг нэвтрүүлжээ.
Түүнчлэн ЭЕШ-д оролцогч өөрийн гэсэн баталгаатай и-мэйл хаягтай байх шаардлагатайг онцлон анхааруулав. Учир нь, тухайн шалгуулагчийн и-мэйл хаягаар ЭЕШ-тай холбоотой мэдээллийг илгээх ажлыг зохион байгуулах юм байна.
 Сүүлийн 2 жилд ЭЕШ-д шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлсэн. Шалгалт дууссаны дараа засалтыг шууд хийж лайваар үзүүлэхээр бэлтгэж байна. Энэ жилийн бас нэг онцлог нь 100 орчим шалгалтын байр бэлдэж тоог нэмжээ. Нэг хичээлийн шалгалт 5 800, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байх юм. 
Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх журам бий. ЭЕШ-ын өмнө монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулна. Энэ шалгалтын босго оноог давснаар ЭЕШ-т орох эрхтэй бөгөөд батламж хуудас нь 2,5 жилийн хүчинтэй байдаг. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 12 дугаар анги төгсөгчдийн хувьд автоматаар баталгаажна. Харин өнгөрсөн онд төгсөгчдийн хувьд, заавал бүртгүүлэх шаардлагатайг Л.Ганбат хэллээ.
Харин ЭЕШ-ын сэдэв агуулгын хүрээ ямар байх тухайд 4 дүгээр сарын сүүлчээр тодорхой мэдээлэл өгөх бөгөөд ялангуяа 12 дугаар ангийн мэдлэгийн шалгалтыг танхимаар суралцсан хичээлийн сэдэв агуулгын хүрээнд боловсруулна гэдгийг тодотгосон юм.
ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмж бүртгэхгүй. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ