Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ахлах ангийн 200 гаруй сурагч орос хэл, соёлын мэдлэгээ дээшлүүлжээ



ОХУ-ын Алтайн улсын их сургууль,Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Ховд аймгийн Орос хэлний төв хамтран “Оросууд дэлхийн түүх, соёлын хуудаснаа” нэртэй хэл, соёлын цахим кластер төслийг амжилттай хэрэгжүүлж, дүнгээ танилцуулав.  

Энэхүү төслийгОХУ-ын Гэгээрлийн яамны санхүүжилтээр зохион байгуулсан. УлмаарОросын соёл, шинжлэх ухааны шилдэг зүтгэлтэнхүмүүсийнамьдрал, ололт амжилтаар дамжууланорон нутгийнхүүхэд багачуудын орос хэл сурах сонирхол, идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байв.  

Төслийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нар болон ахлах ангийн 200 гаруй сурагчоролцож,орос хэлний мэдлэгээ сайжруулжээ.Мөнбагш,сурагчид “Оросын ард түмэнд би хайртай!”, “Алтайн хязгаар дэлхийд алдартай хүмүүсийг төрүүлсэн нутаг” зэрэг тест ажилласан байна. 

ТүүнчлэнАлтайн улсын их сургуулийн Орос хэлний тэнхимийнбагшдоктор,профессорууд "Василий Шукшин", "Оросын нэрт зохион бүтээгч Иван Ползунов", "Булыгин Юрий Сергеевич Сибирьт суурьшсан түүх", "Герман Степанович Титов манай дэлхийн хоёр дахь сансрын нисэгч", "АКА бууг зохион бүтээсэн домогт баатар Михаил Калашников", "Алтайн хязгаарын зохиолчдын бүтээлд тусгалаа олсон өвөрмөц хэлц" зэрэгсонирхолтой лекцийг танилцуулсан аж.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ