2023-2024 оны хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Баянхонгор аймгийн хэмжээнд 700 гаруй сурагч бүртгүүлжээ. Сурагчид монгол хэл, математик, физик, хими, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал гэсэн 10 хичээлийн шалгалт өгөх бөгөөд давхардсан тоогоор 1930 шалгуулагч өрсөлдөх юм байна.
Энэ сарын 22-нд Монгол хэл бичгийн шалгалтыг авах бол ЭЕШ-ыг зургадугаар сарын 15-18-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулна. Сонирхуулахад, Өнгөрсөн онд Баянхонгор аймагт 800 гаруй шалгуулагч 10 хичээлээр /давхардсан тоогоор 2200/ Элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Үүнээс аймгийн хэмжээнд долоон сурагч ЭЕШ-д 800 оноо авсан амжилт гаргасан байна.