Хөвсгөл аймгийн хэмжээнд 32 сургуулийн 69 бүлэгт 1560 хүүхэд 12-р анги төгсөж байна. Нийт төгсөгчөөс 1338 сурагч, өмнөх оны төгсөгчдөөс 274 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байна.
Тус аймгийн Ирээдүй сургууль дээр элсэлтийн ерөнхий шалгалтыг 7 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарьтайгаа ирэх шаардлагатайг БСУГ-ын мэргэжилтэн П.Хуншагай анхаарууллаа.