Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн найман сурагчид аймгийн Засаг даргын тэтгэлгийг гардуулан өглөө.
Англи хэл, хими, физик, биологи, нийгмийн тухай мэдлэг, математикийн хичээлүүдээр Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, 800 оноо авсан нэр бүхий сурагчдад аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч О.Батжаргал, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн нар тэтгэлгийг гардуулж, "Хичээл номдоо шамдан суралцаж, аав ээж, аймаг орон нутгийнхаа нэрийг гаргасан мэдлэгтэй оюутан, чадварлаг боловсон хүчин болохыг" хүсэн ерөөв.
Энэ жил Өвөрхангай аймгийн боловсролын салбар элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож, өмнөх жилүүдийн амжилтаа бататган улсдаа тэргүүн байрыг эзэлсэн юм.