Дорноговь аймагт 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 10 хичээлээр давхардсан тоогоор 1708 шалгуулагч хамрагджээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаас эхэлж элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг цахим болгосон бөгөөд зургаадугаар сарын 28-наас тухайн шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Боловсролын Үнэлгээний төвийн сайт руу хандаж шалгуулагчийн булан хэсгээр нэвтэрч хэвлэн авах, мөн “е-mongolia” системээс хэвлэн авах боломжтой аж.
Шалгалтын үндсэн 10 хичээлийн онооны жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв өөрийн вэб сайтад шивж оруулах бөгөөд хүүхдүүд өөрсдийн авсан онооны байдлаас шалтгаалж их дээд сургуулиудын гаргасан элсэлт авах журмын дагуу сургуулиа сонгох юм.