Архангай аймгийн хэмжээнд Монгол хэл бичгийн шалгалтыг 1043 сурагч өгчээ. Шалгалтад хоцорсон болон ямар нэг байдлаар оролцоогүй сурагч гараагүй 100 хувийн ирцтэйгээр хамрагдлаа хэмээн аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас мэдээллээ. Их дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны төвшинг сайжруулах зорилготой Монгол хэл, бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна.