
Энэхүү баярт өдөр нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Монгол Улсынхаа гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуус та бүхэндээ болон нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэсэн байна.
Баянгол дүүрэгт 2021-2022 оны хичээлийн шинэ жилд 49 сургуульд 55600 сурагч, 98 цэцэрлэгт 12000 гаруй хүүхэд суралцана. Мөн нэгдүгээр ангид 165 бүлэгт 6706 сурагч шинээр элсэн суралцахаар бүртгэлээ баталгаажуулжээ.