Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол ногтруу говьд “үлджээ”


Өнгөрсөн онд говийн бүсэд сүүлийн 30 жилд тохиогоогүй өнтэй, дэлгэр зун болсны үрээр монгол ногтруу (syrrhaptes paradoxux) эрс олширсныг судлаачид хэлэв. Монгол, Ка­захс­таны нутагт тархсан эл жигүүртний популяц агаарын температур, хур тунадасны хэм­жээ, идэш тэжээлийн хүрэлцээ зэргээс шалт­гаалан өвлийн улиралд өмнө зүг рүү нүүдэл­лэх нь элбэг гэнэ. Харин 2024 онд цас их орсны ачаар говийн бүсийн нийт нутгаар өвс ургамал жигдэрч, монгол ногтрууны гол идэш тэжээл болсон харалдай хамхаг, сульхир гойд сайн ургажээ. Энэ нь тус жигүүртэн Монголд хорогдон өвөлжих таатай нөхцөл болсон байна. Өмнөговь аймаг дахь “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр “Сая сая ногтруу нэг дор цуглах болов. Тэдний нисэх чимээ, нургилах дуунд толгой эргэм байлаа” хэмээн өгүүлэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ